ХИЛИЙН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ХИЙЖЭЭ

A- A A+
ХИЛИЙН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ХИЙЖЭЭ

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Хилийн цэргийн 0108, 0129 дүгээр ангийн алба хаагчдад “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг, Цэргийн албаны тухай хууль зөрчих зөрчилд хүлээлгэх хариуцлага”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр сургалт хийжээ.

Энэхүү гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтад цэргийн ангийн удирдлага, заставын дарга, хилийн төлөөлөгчийн туслах, гэрээт цэрэг зэрэг 150 гаруй алба хаагчид оролцсон байна.