ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАНА

A- A A+
ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАНА

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас сум дундын шүүх, цагдаагийн хэлтэстэй хамтран “Хүүхдийн эрх” аяны хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, сумдад үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцлийн талаар Улаанбадрах, Өргөн, Эрдэнэ сумдын төрийн байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн алба хаагчид болон иргэдэд мэдээлэл хийж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх гарын авлага тараажээ.

Мөн дээрх сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар бусад төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, нягтлан бодогч нартай уулзалт зохион байгуулж, “Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр иргэний хэрэгт оролцох нь” сэдвээр сургалт хийн, тус ажлын чиглэлээр байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах асуудлыг ярилцсан байна.