Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас тус сум дахь ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад “Сургуулийн орчинд хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар хүүхдийн эрхийн тухай холбогдох хууль тогтоомжууд болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн ялгааны талаар мэдээлэл өгч, сурагчдын сонирхсон асуултад хариулж, харилцан ярилцлаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газар