“ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ БОЛОН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

A- A A+
“ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ БОЛОН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Дорноговь аймгийн прокурорын газраас тус аймаг дах Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран “Хэрэг хянан шийдвэрлэх болон ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон баривчлах, саатуулах, цагдан хориход хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн зөрчил илэрч байгаа шалтгаан нөхцөл, түүнийг таслан зогсоох арга хэмжээний талаар ярилцаж, санал солилцсон  байна.

Мөн Хүний эрхийн үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов нар хэлэлцүүлэгт оролцож, сэвдийн хүрээнд мэдээлэл хийсэн байна.