АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРГИЙН 60 ХУВИЙГ ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ ХОЛБОГДСОН ХЭРЭГ ЭЗЛЭЖ БАЙНА

A- A A+
АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРГИЙН 60 ХУВИЙГ ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ ХОЛБОГДСОН ХЭРЭГ ЭЗЛЭЖ БАЙНА

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хэмжээнд авлига, албан тушаалын гэмт хэрэг сүүлийн 2 жилийн хугацаанд 53.4 хувиар өссөн бөгөөд 60 орчим хувьд нь хилээр бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр гаалийн байгууллагад мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд болон гаалийн улсын байцаагч холбогдон шалгагджээ.

Замын-Үүд сум дахь сум дахь сум дундын прокурорын газраас дээрх нөхцөл байдлыг үндэслэн тус сумын Гаалийн газрын 150 гаруй албан хаагчтай уулзалт хийж, авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл өгсөн байна.

Цаашид авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн байгууллагуудад үе шаттайгаар зохион байгуулахаар болжээ.